2025 онд ипотекийн зээлд орсон өөрчлөлт

Засгийн газрын санхүүгийн дэмжлэгтэй орон сууцны зээл нь хотын төвөөс алслагдсан бүсэд амьдарч буй иргэдийг орон сууцтай болгох, амьдрах орчныг сайжруулах, мөн хүрээлэн буй орчны бохирдлыг бууруулах зорилготой.

Энэхүү зээлийн нөхцөлийг шинэчлэх ажлын хүрээнд, барилга, хот байгуулалтын салбарын бодлого тодорхойлогчид зээлийн хүүг байрны хэмжээтэй уялдуулан тогтоох хувилбар судалж байна. Судалгаагаар ихэнх зээл хүсэгчид 50-60 мкв талбайтай орон сууцыг сонирхож буй нь тогтоогдсон тул талбайн хэмжээнд суурилсан хатуу хязгаар тогтоохгүй байх шийдэлд хүрсэн. Мөн иргэдийн орлогын түвшинг харгалзан зээлийн хүүг уян хатан байлгах төлөвлөгөө гарчээ.

Дэлхийн банкнаас өгсөн зөвлөмжийн дагуу бага хэмжээтэй орон сууцны зээлийн хүүг бууруулж, илүү том байр авах тохиолдолд өндөр хүүтэй байх зохицуулалтыг нэвтрүүлэхээр төлөвлөж байна. Тухайлбал, 40 мкв-аас бага талбайтай байранд 4% хүүтэй, харин 100 мкв орчим талбай бүхий орон сууцанд 11-12% хүүтэй зээл олгох чиглэлд судалгаа хийгджээ.

Ипотекийн зээл нь голчлон дунд болон бага орлоготой өрхүүдэд чиглэж байгаа бөгөөд энэ бүлгийн иргэд нийт зээлдэгчдийн 53.9%-ийг бүрдүүлж байна. Зээлийг анх удаа авч буй иргэдэд хамгийн таатай нөхцөл санал болгох бодлого барьж байгаа бол хоёр дахь удаагаа зээл хүсэгчдэд арай өндөр хүүтэй байх зохицуулалт хийгдэж байна.

Хариу үлдээх

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн